Followers

Pages

Нийт үзсэн

Powered by Blogger.

Хамгийн их уншсан

Blogger news

Улаанбаатарт...

Допинг гэж юу вэ?

Posted by Б.ЦОЛМОН Tuesday, November 15, 2011




Сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадмын дараа сэргээш буюу допинг хэрэглэсэн бөхчүүд байна уу гэдэг асуудал хурцаар тавигдах болсон. Улсын баяр наадам болсноос хойш 14 хоногийн дараа буюу долдугаар сарын сүүлч наймдугаар сарын эхээр энэ жилийн наадамд зодоглосон бөхчүүдээс хэн нэг нь сэргээш хэрэглэсэн эсэх талаархи мэдээлэл бөх сонирхогчид төдийгүй олон хүний анхаарлын төвд байдаг сэдэв болоод байна. Энэ жилийн хувьд ч дөрвөн бөх сэргээш хэрэглэсэн байж болзошгүй гэсэн яриа олны чих дэлсэх болов. Харин хэн гэгч бөх допинг хэрэглэсэн гэдгийг холбогдох байгууллага зарлаж албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм. Манай улсын хувьд допингийн талаар ямар бодлого, журам баримталж байгаа болон допинг гэж юу болох тухай та бүхэнд сонирхуулж байна. Допинг хэрэглэсэн тамирчинд хариуцлага хүлээлгэх журмыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны гүйцэтгэх зөвлөл 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаараа баталсан.

Уг журмын Нэгдүгээр зүйлд: Энэхүү журмын зорилго нь Монгол улсын хэмжээнд зохиогдож байгаа уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилт болон бусад тохиолдолд авсан шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тамирчин, уг тамирчны харъяалагдах спортын холбоонд хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хоердугаар зүйлд: Хууль тогтоомжийн тухай, уг журам нь Олон улсын допингийн эсрэг дүрэм, /World Anti Doping Code/, Баяр наадмын тухай хууль, үндэсний баяр наадамд допингийн шинжилгээ авах журмын хүрээнд хэрэгжинэ. Гуравдугаар зүйл. /Журмын үйлчлэх хүрээ/ 3.1-д Монгол улсын шигшээ баг, спорт клубууд, спортын бусад байгууллагуудыг төлөөлөн улс, олон улс, тив, дэлхийн хэмжээний спортын тэмцээн уралдаанд оролцох тамирчид, үндэсний их баяр наадамд оролцсон бөх, харваач, уяачид, тэдний харъяалагдах спортын холбоод хамаарна.

Манай улсад Допингийн эсрэг төвийг 2000 онд байгуулсан. Энэ төвийн гол зорилго нь допинггүй спортыг бий болгоход хувь нэмэр оруулах, тамирчдын эрүүл мэндийг допингийн хор, уршгаас сэргийлэхэд оршино. Тус төв нь доорхи чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
- Монгол улсад допингийн эсрэг тэмцлийг хөдөлгөөнийг хөгжүүлэх
- Үндэсний болон Монгол улсад зохион байгуулагдаж байгаа олон улсын тэмцээнд допингийн хяналт зохион байгуулах - Үндэсний шигшээ багийг тэмцээнд явахын өмнө допингийн хяналт хийх
- Тамирчдын дунд төрөл бүрийн сургалт зохион байгуулж, сурталчилгаа хийх
- Допингийн эсрэг хөтөлбөрийг идэвхижүүлэх Допингийн хяналтын сургалтыг спортын эмч нар болон дасгалжуулагч, тамирчдын дунд гурван хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

1. Лекцийн хэлбэр: Спорт клубын тамирчин,дасгалжуулагч болон бусад шаардлагатай хүмүүст зориулсан сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулдаг энэ сургалтанд сонирхосон хүн бүр оролцох боломжтой.

2. Интернэтийн сургалт: Сургалтын энэ хэлбэрийг орон нутгийн тамирчин, дасгалжуулагч, спортын клубын ажилтнуудад мэдээлэл өгөхөд ашиглаж байна.

3. Зайны сургалт: Дээр дурдсан сургалтын хоёр хэлбэрийн аль нэгээр мэдээлэл авах боломжгүй хүмүүст зориулж явуулдаг. Допингийн хяналтын тухай сонирхуулахад, Улаанбаатар хотод зохиож байгаа спортын уралдаан тэмцэээний үеэр допингийн хяналтыг зохион байгуулж байна. Харин олон улсын тэмцээний хувьд нийслэл хотноо 2001 онд болсон Ази тивийн аварга шалгаруулах жүдогийн тэмцээн, 2001 оны Aзи тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн, 2006 оны Дэлхийн оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн, 2007 оны Ази тивийн аврага шалгаруулах боксын тэмцээнд оролцсон тамирчдаас сэргээшийн шинжилгээ авсан юм. Үүнээс гадна үндэсний хэмжээнд зохиож байгаа уралдаан тэмцээнд допингийн шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Үндэсний их баяр наадмын хувьд үндэсний бөх, морин уралдаан, сур харваа гэсэн гурван төрлөөс бүрддэг спортын тэмцээнээс 2002 оноос эхлэн жил бүр допингийн шинжилгээг авч байна. Мөн хүндийн өргөлтийн 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс допингийн шинжилгээ авчээ.

Тус төв нь 2008 оны байдлаар 1999 оноос хойш нийт 345 шинжилгээ аваад байна. Энэ нь жилд ойролцоогоор 40 гаруй шинжилгээ авч байгаа юм. Монгол Үндэсний олимпийн хороо болон Допингийн эсрэг төв нь 2001 онд БНСУ-ын КИСТ лаборторитой гэрээ хийж Монголд допингийн хяналтын асуудлаар анхны сургалтыг зохион байгуулж байсан юм. Энэхүү гэрээг шинэчилж 2006 оны урт хугацааны хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурсан. Мөн БНХАУ-ын Спортын эрдэм шинжилгээний төвд хоёр эмчийг богино хугацааны сургалтанд хамруулсан. Монгол Улсын Засгийн газар 2005 онд Дэлхийн допингийн эсрэг Копенгагены тунхаглалд нэгдэж орсон. МҮОХ-ноос Дэлхийн допингийн эсрэг дүрмийг монгол хэлнээ орчуулж, үндэсний спорт холбоо, клуб, эмнэлгийн ажилтнуудад тарааж өгсөн байна. Манай улсын парламент /УИХ/ 2003 онд Улсын баяр наадмын тухай хууль баталж, бөхчүүдээс допингийн шинжилгээ авах журам баталсан. Авсан дээжийг БНСУ-ын КИСТ лабораторид шинжлүүлж байгаа юм. Дэлхийн допингийн эсрэг агентлаг бүсийн нутгийн допингийн эсрэг байгууллага байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Манай улс төв Азийн бүсэд хамрагдсан. Энэ бүсийн удирдах зөвлөлийн хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байсан юм.

Монгол Улсын Засгийн газар 2007 онд спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО-гийн конвенцид нэгдсэн юм. Монголын спортын түүхэнд гарсан допингийн гэх хэргийн эзэд он нэр спортын төрөл илэрсэн бодис тэмцээн
1972 он Ч. Буядаа жүдо Мюнхены олимпийн наадам
1984 он. Батсүх цана Сараевогийн олимпийн наадам
2000 он О.Пүрэвбаатар чөлөөт бөх фуросемид Сиднейгийн олимпийн наадам
2002 он А. Сүхбат үндэсний бөх нандроналон Үндэсний Баяр наадам
2003 он Д.Батбаяр үндэсний бөх нандроналон Үндэсний Баяр наадам
2004 он Д. Mягмарсүрэн, Ганхуяг үндэсний бөх нандроналон Үндэсний Баяр наадам
2006 он Д.Рагчаа, Эрхэмбаяр үндэсний бөх нандроналон Үндэсний Баяр наадам
2007 он Гансүх, Чинзориг хүндийн өргөлт 19-норандростерон Хүндийн өргөлтийн УАШТ
2007 он Т. Чахар, Б.Батхуяг, Ж.Нурлан,З.Мөнхбаатар бодибилдинг 19-норандростерон Бодибилдингийн УАШТ
2007 он Б. Ариун-Эрдэнэ жүдо сальбутамол;

Тэмцээний бус үеийн шинжилгээ: Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориотой бодисын жагсаалтыг жил бүр шинэчлэн баталдаг. Энэ жагсаалтын 2008 оны хувилбарт орсон тэмцээний болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис ба аргуудад: S1. Анаболик, анаболик андрогеник стериод / AAS /, экзоген гаралтай /AAS/, андростендиол /5а андрост, 3В. 17В диал/ зэргийг допингийн төрөлд багтаасан байна.

0 comments

Post a Comment